Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монголын хүүхдийн уран зохиолын уламжлал
2011/03/06
Аман зохиол нь Монгол сурган хүмүүжүүлэх зүйн нарийн тогтолцооны нэг хэсэг бөгөөд аман зохиолын төрлүүд нь хүүхдэд мэдлэг, хүмүүжил олгохын зэрэгцээ тэдний оюун ухаан, бодох, зохиох сэтгэхүйн чадварыг хөгжүүлдэг байна.
Доктор профессор Д.Оюунбадрах
дэлгэрэнгүй
Орчин цагийн утга зохиолын хэлний асуудалд
2011/03/05
Хэл гэгч хүн төрлөхтний соёлын хөгжлийн гайхамшигт том ололт гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэлгүйгээр үндэсний соёл үл оршино гэж ярьдаг нь ч үүний баталгаа мөн.
Тиймээс ухаант мэргэд хэлийг ихэд үнэлсэн нь Германы гүн ухаант М.Хайддегер “Хэл бол ахуйн ордон”, Оросын Ф.Достоевский “Хэл бол ард түмэн”, Францын зохиолч А.Камю “Миний эх орон бол франц хэл” гэх зэргээр нэрлэсэн нь цөм дээрх ойлголт лугаа холбогдож байна. Энэ ертөнцийн удам угсаа, соёл, зан заншлаараа ялгаа бүхий олон үндэстэн, ястан бий бөгөөд тэд цөм өөрийн эх хэлээ хайрлан дээдэлж, хамгаалан хүндэтгэсээр иржээ.

Доктор профессор Д.Оюунбадрах
дэлгэрэнгүй
1990-ээд оноос хойших хүүхдийн уран зохиолын байдал
2011/03/05
    1990-ээд оноос хойших үе бол манай орны улс төр, эдийн засгийн амьдралд шинэ шинэ өөрчлөлт гарсан цаг хугацаа юм. Энэ үед өмнө дэлхий дахинаа ноёрхон байсан хоёр систем задарч, социализмын замаар явж байсан улс орнууд зах зээлийн хөгжилд татагдан орсноор нийгэм, эдийн засаг нь тэр аяараа өөрчлөгдсөн байна. Чухам үүнээс үүдэн урлаг соёлын амьдралд ч ихээхэн өөрчлөлт гарлаа.
    Юуны өмнө дан ганцаар ноёрхож байсан социалист реализм гэгч аргаас татгалзах хандлага буй болов. Гэхдээ хэрхэн яаж татгалзах, оронд нь ямар арга барил хэрэглэх зэрэг асуудал тулгарч энэ тухайдаа төдий л сайн учраа олохгүй будилж, төөрөх хандлага гарсан ба энэ нь одоо ч сайн жигдэрч чадаагүй байна.
дэлгэрэнгүй
Хүүхдийн хэл яриа ба орчин
2011/03/05
            “Хүн болох багаасаа” гэж ардын мэргэн үг бий. Нарт ертөнцөд хүн биеийг олж төрсөн хүүхэд хэмээх нялх, балчир эрдэнийг нийгмийн хүмүүн болгон хүмүүжүүлэх олон хүчин зүйл байдгийн нэг нь эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж, найруулж сургах явдал юм.
            Энэ хэрэгт орчны нөлөө нэн чухал үүрэгтэй байдаг.
            Хүүхдийг хэлд орох үед нь “Билүү чулуу” хэмээх үгийг анхлан хэлүүлж сургадаг нь хурц тод хэллэгтэй болохын үүднээс билгэдлийн чанартай хэрэглэж заншсан үг болно. Харин монгол хэлнээ хэлэхэд төвөгтэй р, л, б, м зэрэг авианууд нэг дор орсон үгүүдийг сонгон авч тусгай хэллэгүүдийг буй болгосон нь ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг зарчим юм.
дэлгэрэнгүй
Дэлхийн уран зохиолын төсөөт болон ялгамжаат шинж, харилцан хамаарал, нөлөө
2011/03/05
   Ямарч ард түмний уран зохиол нь өөрийн гэсэн бие даасан хэлний орчин, сэтгэлгээний онцлог, ахуй амьдрал соёлын өвөрмөц уламжлал, туурвилзүйн бусдаас ялгарах арга хэв маягуудтай байдаг. Жишээ нь: МААЗ-ын ертөнцийн гурав, Японы хайку гэх мэт. Энэ бол тухайн улс үндэстэний уран зохиолын бусдаас ялгарах өвөрмөц онцлог, ялгамжаат чанар юм.
    Аливаа ард түмний соёл түүний дотор урлаг уран зохиол нь хөрш зэргэлцдээ улс орнууд болон тухайн бүс нутгийн соёлын уламжлал цаашлаад дэлхий дахины уран сайхны сэтгэлгээтэй харилцан хамаарал нөлөөлөлд оршдог зүй тогтолтой. Ерөөс хүн төрлөхтөний соёл нь хэдийгээр тус тусдаа олон арван улс үндэстэн, ард түмнүүдийн бие даасан өв сан мөн боловч эцсийн дүндээ нэгдмэл цул шинжтэй үзэгдэл юм.
дэлгэрэнгүй
1940-1950-иад оны хүүхдийн уран зохиолын тойм.
2011/03/05
           1940,1950-иад оны манай орны нийгмийн гадаад ба дотоод амьдрал дэлхий II дайнтай холбоотой бөгөөд урлаг, уран зохиолд  энэ байдал шууд нөлөөлж байв. Тийм учраас энэ үеийн зохиол  нь “тухайн үеэ тусгасан өвөрмөц дүрслэгдэхүүний хувьд  ч”Монголын орчин үеийн уран зохиолын түүхнээ нэгэн онцлог үеийг бий болгожээ.
           Энэ үед уран зохиолд зонхилж байсан сэдэв нь түүх хувьсгалын хийгээд цэрэг, эх оронч явдал байсны зэрэгцээ дөчөөд оны сүүл үеэс орчин үеийн амьдрал буюу бүтээн байгуулалтын сэдвээр бичиж эхэлжээ. Эл байдал хүүхдийн уран зохиолын тухайд ч адил юм.
           Энэ үеийн зохиолуудад ардын аман зохиолыг ашиглаж бичсэн буюу аман зохиолын уламжлалаар зохиогдсон бүтээлүүд хүүхдийн уран зохиол юуны өмнө хамаарна. Ийм зохиолын тоонд  П.Хорлоо “Адьяа хүү”/1943/, Ч.Лхамсүрэн “Эрийн сайн эрэлхэг баатар хамгийг залгигч мангасыг дарсны үлгэр”/1945/, “Хүрэн морь”/1947/ , Д.Даржаа “Хотол баатрын дуулал”/1941/ ,М.Чимэд “Баян Дондог баатар”/1947/ зэрэг найраглал, Ч.Лхамсүрэн “Хоёр бамбарууш”/1946/, “Гурван ховдог” /1947/, “Хэрэмний хүүхэд”/1950/, Б.Бааст”Хар мазаалай”/1946/, Л.Бадарчийн “Унага”/1950/, зэрэг шүлэглсэн зохиол, П.Хорлоо ”Алт Мөнгө хоёр” /1952/, “Туулайн бүжин”/1957/ зэрэг өгүүллэг, Ч.Ойдов “Долоодой хүү”/1941/, “Жаргалыг хүссэн Мөнхөө”/1947/, “Алиа Тогмод” /1957/жүжгүүд зэргийг оруулж болно.дэлгэрэнгүй
1920,1930-аад оны хүүхдийн уран зохиолын тойм
2011/03/05
1920-иод оны эхэн үеэс манай бичгийн хүмүүн шинэ цагийн шинэхэн уншигчиддаа зориулан дор бүрийдээ шамдан ажиллаж шүлэг зохиол, ном, дэвтэр зохиож, бүтээж эхэлжээ.
    Энэ үед хүүхдэд зориулан гаргаж байсан бүтээлүүдийг
1.    Өгүүллэг, шүлэг
2.    Унших бичиг
гэсэн хоёр хэсэгт багтаан авч үзэж болох юм. Энэ нь тухайн үед дан хүүхдэд зориулж бичдэг бие даасан зохиолч хараахан гараагүй байсан тул хүүхдүүдийн уншлагын хэрэгцээг хангах бас нэгэн чухал хүчин зүйл болж байв.
    Гучаад оны үед ч энэ байдал хэвээр үргэлжилсэн бөгөөд Намсрайн зурагт номууд Д.Цэвэгмидийн өгүүллэгүүд зэрэг хүүхдэд зориулагдсан шилдэг сайн бүтээлүүд ч гарч байв.
дэлгэрэнгүй
Монголын хүүхдийн уран зохиолын тойм
2011/03/05
1921 оноос хойшхи уран зохиолыг бид орчин үед хамааруулан авч үзэж байгаа юм. Монголын уран зохиолын үечлэлийн тухайд янз бүрийн зөрүүтэй санал байгаа хэдий ч хүүхдийн уран зохиолын хувьд бол ингэж авч үзэх үндэс байгаа болно. Энэ нь юны өмнө бага насны хүүхдүүд бичиг үсэгт суралцан уншигчдын бүхэл бүтэн нэг үе гарч ирсэнтэй холбоотой.
Тухайн  үеийн нам засгийн шийдвэрүүдэд ч энэ талаар “Ард түмнийг бага нас /насанд хүрсэн хүрээгүй гэж ялгахгүй монгол үсэг бичиг ба бусад олон зүйлийн тустай эрдэмд нээгдүүлсүгэй“ /М-81-38/ “Сургуулийн багачуудын анх үзэх ба олон нийтэд үзүүлэх зураг дэвтрийг гаргаагүй одоо хүрсэн нь зохилдохгүй тул энэ зүйлийн зураг, дэвтэр, ном зохиолыг нэн даруй хэвлэн боловсруулахыг ардыг гэгээрүүлэх яамнаа даалгасугай ” гэх зэргээр туссан нь бий. Тийнхүү хориод оны эхэн үеэс хот хөдөөд олон сургууль танхим байгуулагдсан нь дээрх ажлын эхлэл болж анхандаа сургуулиудад хэрэглэх тусгай зориулалт бүхий сурах бичиг,ном зохиол ховор байсан тул ард түмний дотор сурах бичгийн болоод ёс суртахууны сургаал чанартай хэрэглэгдэж байсан. “Оюун түлхүүр”, ”Цаасан шувууны үлгэр”, ”Мэргэн гэгээний сургаал”, ”Багш шавийн үлгэр” зэргийг хэвлэн гаргаж ашиглаж байв.
Гэвч өдөр ирэх тутам нэмэгдэж байсан өсвөр уншигчдийн хэрэгцээг хангахын тулд тэдэнд зориулсан ном зохиолыг шинээр зохион гаргах нь цаг үеийн зайлшгүй шаардлага болж байв.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats