Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
1940-1950-иад оны хүүхдийн уран зохиолын тойм.

1940,1950-иад оны манай орны нийгмийн гадаад ба дотоод амьдрал дэлхий II дайнтай холбоотой бөгөөд урлаг, уран зохиолд  энэ байдал шууд нөлөөлж байв. Тийм учраас энэ үеийн зохиол  нь “тухайн үеэ тусгасан өвөрмөц дүрслэгдэхүүний хувьд  ч”Монголын орчин үеийн уран зохиолын түүхнээ нэгэн онцлог үеийг бий болгожээ.
    Энэ үед уран зохиолд зонхилж байсан сэдэв нь түүх хувьсгалын хийгээд цэрэг, эх оронч явдал байсны зэрэгцээ дөчөөд оны сүүл үеэс орчин үеийн амьдрал буюу бүтээн байгуулалтын сэдвээр бичиж эхэлжээ. Эл байдал хүүхдийн уран зохиолын тухайд ч адил юм.
    Яагаад дөчөөд оны үед өмнөх үетэй нь харьцуулахад зохих хэмжээний ахиц гарсан ч хүүхдийн уран зохиол, нийт утга зохиолын маш жижиг салбар төдий байлаа. Үүнийг бид хүүхдэд зориулан дагнан бичдэг нэг ч зохиолч байгаагүй жишээнээс мэдэж байна.
     Гэхдээ дөч тавиад оны Монголын хүүхдийн уран зохиол нь өөрийн гэсэн намтартай, олсон ололтой, өгүүлэх дутагдалтай юм. Сэдвийн хувьд авч үзвэл нийт утга зохиолтойгоо ижил боловч арга барил, уран сайхны талаас нь авс үзвэл бас ч ярих юм бий.
    Энэ үеийн зохиолуудад ардын аман зохиолыг ашиглаж бичсэн буюу аман зохиолын уламжлалаар зохиогдсон бүтээлүүд хүүхдийн уран зохиол юуны өмнө хамаарна. Ийм зохиолын тоонд  П.Хорлоо “Адьяа хүү”/1943/, Ч.Лхамсүрэн “Эрийн сайн эрэлхэг баатар хамгийг залгигч мангасыг дарсны үлгэр”/1945/, “Хүрэн морь”/1947/ , Д.Даржаа “Хотол баатрын дуулал”/1941/ ,М.Чимэд “Баян Дондог баатар”/1947/ зэрэг найраглал, Ч.Лхамсүрэн “Хоёр бамбарууш”/1946/, “Гурван ховдог” /1947/, “Хэрэмний хүүхэд”/1950/, Б.Бааст”Хар мазаалай”/1946/, Л.Бадарчийн “Унага”/1950/, зэрэг шүлэглсэн зохиол, П.Хорлоо ”Алт Мөнгө хоёр” /1952/, “Туулайн бүжин”/1957/ зэрэг өгүүллэг, Ч.Ойдов “Долоодой хүү”/1941/, “Жаргалыг хүссэн Мөнхөө”/1947/, “Алиа Тогмод” /1957/жүжгүүд зэргийг оруулж болно.
    Эдгээр зохиол аман зохиолын зохиомжийг авч ашигласан, дүрийг уламжилсан, сэдэв авсан зэрэг нь дор бүрийдээ  онцлогтой байна. Эдгээрээс П.Хорлоо, Ч.Лхамсүрэн нарын найраглалууд аман зохилын уламжлалыг нийлээд өргөн хүрээнд ашиглсанаараа онцлог юм. Энд юуны өмнө нэг талаас үлгэр, туулийн баатар нөгөө талдаа тухайн цагийн бодит хүний шинж төрхийг нэг жижиг дүрд шингээн “олны хүсэл мөрөөдлийн ертөнц болсон аман зохиолынхоос бодит амьдралын үнэн дүрд хувиргаж чадсан.” Ц-180-74/
    П. Хорлоо “Адьяа хүү” бол ардын үлгэрийн туульс гардаг өнчин хүүгийн уламжлалт дүр мөн. Аман зохиолд өнчин хүү өсөж өндийн хүний зэрэгт хүрмэгцээ аль нэгэн чухал үйлсийн төлөө санаа шулуудан явдаг бол энэ зохиолд Адьяа хүүг аав ээж хоёр нь сайн замд оруулахдаа санваартан ламд шавь оруулж буй нь тухайн цаг үеийн бодит амьдрал .Адьяа хүүгийн аав ээж хоёр өвгөн, эмгэн хоёр байгаа явдал ч эцгийнхээ 300 настай мэндэлдэг туулсийн баатрын уламжлалыг санагдуулж байна. Гэтэл энэ зам тийм ч сайхан зам биш  харин аюултай орчин мэт байдлаар сүм хийд, багш ламыг дүрсэлсэн нь тухайн цаг үеийн үзэл бодол дүрслэх арга хэлбэр нөлөөлсөний гэрч болно.  Харин Адьяа хүү хамба ламаас оргож явах замдаа Хайрхан тахилтын бэлд хадат өндрийн нөмөрт унтаж, зүүдэнд нь лам багшийнх нь царай тохой шахам улаан хамартай арван хурууны нь хумс алд хэртэй болсон аймшигт амьны байдлаар харагдаж буй нь нэг талаас Адьяа хүүгийн үлгэрийн баатар шинжийг / зүүдний байдлаар харуулж/ нөгөө талаас лам багшийг ч ямар нэг мангасын дүрээр харуулж буй нь аман зохиолын дүрслэлийн уламжлал болж байна.
Түүнчлэн Адьяа хүүгийн замд тохиолдож буй элдэв бэрхшээл түүнээс аврагч хүчин зүйлийг ч дээр байдлаар дүрсэлжээ.
Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” бол үлгэрийн туульсийн ид шидэт хүлэг биш боловч дайсны эсрэг тэмцэгч чанар хатуу хүнд бэршээлийг даван туулж буй зэргээрээ тэр хүлэг лүгээ ямар нэгэн хэмжээгэр төстэй. Гагцхүү өргөл барьцын золиос болж баян панзчины гарт очиж харийн ноён, хээрийн чонын аюулд өртөж буй болон унган нутгаа тэмүүлэн ирж эзэнтэйгээ уулзаж буй зэрэг нь ид шидийн хүчээх бус тухайн цагийн амьдралын жам зүй зохицолын дагуу болж буй нь дүрийн бодит шинжийг илтгэнэ. Энэ нь алив дүр өөрийн тохирч зохицсон тодорхой нөхцөлд амьдардыг баталгаа болох юм.
Энэ хоёр зохиолын төгсгөлд Адьяа хүү 18 нас хүрч ардын цэрэгт явахаар болж байгаа, өнчин хүү
“Эрийн цээнд хүрээгүй ч
Эрхэм үйлсэд зүтгэхээр
Эрэлхэг хүрэн мориндоо
Эмээл тохож мордоод” мөн л “ардын журамт цэргийн ариун жагсаалд нийлэхээр” явж буй нь тухайн цаг үеий бодит амьдралын тусгал болохын дээр бичлэгийн нэг загварын нөлөөлө бас ажиглагдаж байна
Ч.Лхамсүрэнгийн “Эрийн сайн эрэлхэг Болдбаатар хамгийг залгигч хар мангасийг дарсны үлгэр” бол аман зохиолын уламжлалыг бас нэг өвөрмөц хэлбэрээр ашигласан зохиол юм.
Энд Зөвлөлтийн улаан армийг Эрийн сайн эрэлхэг Болдбаатараар, Германы фашизмийг хамгийг залгигч хар мангасаар төлөөлүүлсэн нь нэг талаасаа үлгэр туульсын баатрын хамт олонч шинжийг тэр хэвээр нь авсан байна. Энэ үүднээсээ нийгмийн том үйл явлыг хүүхдүүдэд ойлгуулахад ихээхэн дөхөмтэй болсон дүрслэл юм. Гэвч Болдбаатар мангас хоёрын хооронд болж буй тэмцэл нь туульсынх шиг сайхан хүүхний төлөө бус жинхэнэ хүн  төрлөхтний хувь заяаны төлөө бодит   тэмцэл байгаагаарай онцлогтой. Эл найраглал дайсны хүчийг дутуу үнэлэн үхээнц арчаагүй байдлаар гаргасан нь тухайн үеийн уран зохиолд байсан загварчлах хандлага мөн боловч хэрэв энэ бүтээлийг хүүхдийн зохиол гэж үзэхэд хүрвэл энэ дүрслэл бяцхан уншигчдад илүү хүртээмжтэй ч байж болох талтай.
Д.Даржаагий “Хотол баатрын дуулал”, М.Чимэдийн “Баян Дондог баатар” зэрэг нь дээрх зохиолууд шиг боловсруулалт хийгдээгүй ардын злгэр домгийг бараг тэр чигээр нь найруулан ашиглаж хүүхдийн уншлаганд оруулсан бүтээлүүд юм. Дөч тавиад оны үед амьтны тухай ардын үлгэр болоод үлгэрт гардаг амьтны дүрийг ашиглан  хүүхдэд зориулсан зохиол бичих явдал их байв . Ч.Лхамсүрэнгийн “Гурван ховдог” үлгэрт арзгар ширүүн үстэй, хохмой, ховдог зараа, амьтан олныг хатгадаг урт хэлээрээ гайхуулсан хорт могой, эвэр хошуугаа билүүдсэн идэмхий хар хэрээ гурав сувьдаг шунахай зангаасаа болж бие биенээ хөнөөж буйг инээдэмтэйгээр үзүүлжээ. Энэ нь үлгэр домогт гардаг амьтын дүрийн уламжлалын зэрэгцээ гадаад төрх байдлынонцлогт нь хүний авир төрхийг шингээн сургамж өгөх зорилготойгоор бичсэнээрээ хүүхдийн зохиолын зүйд тохирч байгаа юм. Харин “Хоёр бамбарууш” зохиолд хөвч тайгад төөрмөн хочр бамбарууш хот ороод сургуульд орж  циркчин болон, амралтаараа ойд очин хэрхэн явсан түүхээ ярьж буй тухай, “Хэрэмний хүүхэд”, “Эрүү”, “Өвчүү” гэсэн нэр бүхий хоёр хэрэмний зулзага нэг нь ээжийнхээ үгэнд сайн ордог тул бүх зүйл сайиар суралцсан, нөгөө нт үгэнд ордоггүй залхуу хойргын гайгаар биеийн чимэг болсон сүүлээ чононд тасдуулсан тухай бичсэн нь амьтны дүрээр дамжуулан орчин үеийн амьдрал, өнөөгийн хүүхдийн тухай харуулжээ. Энэ бол өмнөх уламжлалыг ашигласан нэгэн шинэ хувилбар мөн бөгөөд хүүхдийн уран зохиолын нэгэн чухал төрөл болох орчин үеийн үлгэрийн хөгжилтөнд оруулсан хувь нэмэр болсон юм. Дөч тавиад оны ийм зохиолууд дотроос Л.Бадарчийн “Унага” хэмээх шүлгэлсэн үлгэр нэлээд онцлог болсон юм. Энд “Хоёр сайн морь ” гэдэг ардын үлгэрийг ашигласан байна. Үлгэрт өгүүлсэнээр харь холд худалдагдсан хоёр морь эх нутгаа санаж харихаар гүйж явтал нас ахимаг нь туйлдан ядарч цааш алхах тэнхээгүй болов.  Тэгээд залуу мориндоо “Болзоогүй замаар бүү яв, бөртөлзсөн юман дээр бүү очоорой боолттой юмны амыг бүү задлаарай ” гэж захиад хоцорчээ. Залуу морь бөртөлзсөн юмны бараа  хараад шууд гүйж очвол, боодолтой юм байж. Ахмадын захиасыг умартан боодлыг задалбал өлөн чоно гараад иржээ. Чоно гарч ирүүт морийг идэхийг завдтал туулай ирж, учрыг асууж , мэдээд :
-Чоно гуай та энэ уутанд яаж багтах билээ. Би үзээгүй болохоор үнэмшихгүй байна. Гэж хэлээд  үнэмшүүлэхийн тулд чоныг уутанд ормогц амыг нь боож туулайн ачаар амь аврагдсан тухай өгүүлдэг.
Зохиолч энд юуны өмнө хоёр морийг унагатай гүү болгосон нь  хүүхдэд ойлгоход дөхөм болгожээ. Тэгээд буурал унагатай саарал гүү  унагандаа
    Ээжээсээ бүү хоцор
    Ижлээсээ бүү тасар
    Чогочого аюулгүй
    Чоно аюултай хэмээн маш ойлгомжтой сургаж байна. Гэтэл унага эл үгийг ухаарсангүй, ээжээсээ хоцорч, ижлээсээ тасраад явж байтал ууттай юм таарчээ.
    Үлгэрт “боодолтой  юм” таарах тухай урьдчлан сануулдаг бол энд гэнэт дайралдсан нь уншигчдыын сонирхолыг татах нөгөөтэйгүүр гол баатраа:
    Үргэж бусгаж
    Үнэрлэж, хөдөлгөж
Олон янзаар
Оролдож үзэх зүггүй хүслийг нь төрүүлэх зорилготой байжээ. Тэгээд уутанд буй чоно:
Унага дүү минь
Ууланд ганцаарай
Яах гэж ингэж
Яваа билээ
гэх зэрэг энхрий хуурамч үг гарган
    Адуу хаачсаныг
    Ах чинь андахгүй
гэж худал мэдэмхийрэн
    Уутанд ороод
    Унтахад таатай
    Уяулж боолговол
Улам ч хавтай
гэхчлэн залилаж итгүүлж буй нь түүний “урваж, хөрвөж” буй хөдөлгөөнөөс нь ил байхад энэ бүхэнд гэнэдэн хууртаж буй унаганы төрх юу ч бодсон шинжгүй “унагалдан” хэлж буйгаас харагдаж байна. Гэтэл чоно уутнаас гарч ирүүтээ
    Ачийг чинь би
    Бачаар хариулна гээд
    Унтсан намайг
    Учиргүй сэрээсэн хэмээн учиргүй утгагүйгээр унагыг буруутгаж буй нь зохиолын баатруудын зан чанарыг хурц тод ойлгогдохоор ялгаруулан дүрсэлжээ.Энэ нь “бага насны хүүхдийн зохиолын шаардлагад тохирч байна”/Т-151-35/
    Гэтэл туулай ирж учрыг нь мэдээд
“Эрхэм чоно гуйх та
Энэ  муу уутанд
Багтсан гэдэг
Башир үг биз.
Хэрэв та уутанд
Хээв нэг багтвал
Наад муу унагаа
Идэх чинь зөв
Намайг дэр нь идээрэй”
чоныг хөөргөсөн, хохмой сэтгэлийг нь хөдөлгөсөн ухаантай үг хэлсэнээр их “идэштэй “болж буйдаа баярласан чоно уутанд дахин ороход туулай ухасхийн амыг нь боож байна.
    Төгсгөлд нь
Ууталсан чоныг өвчих гээд
Анчин ч ирж гэнэ
Унаган бууралыг авах гээд
Адуучин ч ирж гэнэ
гэсэн нь гэнэн хонгор унагыг өрөвдөж,ховдог шунахай чоныг жигшсэн багачуудын сутгалд яв тав нийцэж байгаа юм.”Хүүхдүүд өөрсдөө онц хөдөлгөөнтэй ард түмэн бөгөөд хөдөлгөөн үйл явдалд их дурладаг. Бяцхан уншигчид үйл явдалтай холбогдсон сэтгэхүйн задлан ялгалтыг сонирхохоосоо үйлийн хөгжил задралыг илүү сонирходог ” /Т-151-21/ гэж доктор Л.Түдэв бичжээ.Тэгвэл энэ зохиол бага насны хүүхдийн уншиж ойлгох, тогтооход дөхүү лг хэллэгтэй, богино өгүүлбэрээр шүлгийн хэмнэл хэмжээг ягштал тохируулсан, хүүхдийн сонирхолыг  татахуйц хөдөлгөөн үйлчлэлээр баялаг болсон байна.
    П.Хорлоогийн “Алт Мөнгө хоёр”, “Туулай бүжин” өгүүллэгүүд тавиад оны хүүхдийн зохиол дахь дээрх чиглэлийн бүтээлүүдэд онцгой байр эзэлнэ.”Туулайн бүжин”-г гаднаас өнгөц харвал ардын үлгэр гэж бодмоор. Гэтэл туулайн бүжин, муурийн зулзага, чонын бэлтрэг гурав нэг дор гардаг үлгэр байхгүй. Зохиолч энд амьтдын үлгэрийн зохиомжийг ашиглан гурван өвөрмөц дүрийг сонгон авчээ.
    Туулай бол цэцэн сэргэлэнгийн төлөөлөл, чоно ховдог шунахайн төлөөлөл болсон уламжлалт дүр юм. Харин муурийн зулзага тэр бүр үлгэрт гардаггүй бөгөөд Гэндэн Мэйрэн энэ дүрийг авсан нь бий. Муур бол нэг талаас гэрийн тэжээмэл амьтан боловч нөгөө талаас махчин. Ардын үлгэр эсрэг хоёр хүчийг /чоно, хонь, чоно, унага гэх мэт/ зохицуулах нь олонтоо. Тэгвэл энэ үлгэрт туулай, чоно гэсэн эсрэг хоёр хүний дунд муурын зулзага байна. Хэрэв тэр туулйаг дагавал сайн замд, чоныг дагавал буруу замд орно. Үлгэрийн туулай хурц ухааны хүчээрийг хэргийг хоромхон шийддэг бол бүжин хоёр нөхрийнхээ дутагдалыг засах гэж хэрэндээ их хөдөлмөр гаргаж байна. Үлгэрт чоно туулай хоёр эсрэг талаас нэг цэгт уулзан тэмцэлддэг бол энд гурван амьтан хамт амьдарч байна.
    Энэ өүнээс үзэхэд нэр нь хэвээр авч уламжлалт дүрийг зохиолч огт өөр болгон боловсруулж орчин үеийн нэг ангид байгаа янз бүрийн хүмүүжил араншин бүхий хүүхдийн төлөөлөл болгож чадсан байна.
    “Алт Мөнгө ” хоёрын тухайд бол нэг айлын баян ядуу ах дүү хоёрын тухай ч юм уу.эсрэг, тэсрэг санаатай, үзэлтэй хүүхдүүдийн тухай үлгэр байдаг. Энэ нь ерөөс яг адилхан орчинд өссөн хэрнээ өөр өөр зан ааштай болж өсдөг амьдралын бодит байдлын жишээнээс  ч үүссэн байж болно.
    Мөн овгийн байгуулал задарч өмч хуваагдах үетэй ч холбоотой байж болох юм. Ардын үлгэрийн энэ уламжлалт дүрийг зохиолч бас л өвөрмөц сонин боловсруулсан байна. Нэлээд үлгэрт ах дүү хоёрын ах нь баяжаад дүүгээ мартдаг, дүү нь эрдэм сурсан тул хожим ахыгаа ядуурсан байхад тусалдаг тухай өгүүлдэг.
    Энэ нь хүний дөл ухаан, эрдэм номын ашиг тусын тухайд өгүүлж буй хэрэг. Харин эл зохиол ах дүү хоёр ойд явж төөрөөд амиа бодсон ах нь дулаан агуй олж ганцаараа унтаж байхад дүү Мөнгө нь сайхан сэтгэлийнхээ ачаар адуучинтай тааралдан амь гарч байна. Алт хэдийгээр дуоаан агуд тухтай хоносон ч дүү нь эрж очоогүй бол чононд идүүлэх байлаа. Өгүүллэгийн төгсгөлд зохиолч “Хэрэв Мөнгө эрж олоогүй байсан бол Алтыг чоно яах байсан бэ ? Та нар сайн бод .Энэ юунаас болов ?” хэмээн асуусан .
    Үүний хариу нь ердөө л хувиа бодсон хар муу санаа. Зохиолч харин энэ хар муу санааны тухай бус түүнийг даван гардаг үнэнч сайхан сэтгэлийн тухай бичихмйг эрмэлзэн Мөнгийг Алтнаас илүүд үзсэннь энэ өгүүлөгийн гол санаа . Өөрөөр хэлбэл хүний дөл ухаан сайн санааны тухай “Сайн санааны үзүүр тос ”хэмээн эрхмэлдэг ардын үзэл үлгэрт туссаныг шинэ цагийн хүүхэд багачуудад маш ойлгомжтой урнаар дүрслэн үзүүлсэн нь энэ зохиолын шинэчлэлт болно.
    Дөч тавиад оны үед ардын үлгэрийг маш бүтээлчээр ашиглан тайзны урлагын урын санг баяжуулсан хүн бол Ч.Ойдов юм. Түүний 1942 онд бичсэн “Долоодой хүү” жүжгийн гол баатар Долоолой бол ардын үлгэрийн уламжлалт дүр мөн.   Зохиолч энд хааны хүүгийн хаясан морин толгойн чинэ молор эрдэнийг олж өнч байгаа үлгэрийн баатрын шинжтэй, хааны үзэгслэнт гэргийг нь булаан ав лүсын хаанд илгээнэ хэмээн хорлосоны эсрэг тэмцэж буйг туульсын баатрын байдалтайгаар дүрсэлжээ. Мөн ардын үлгэр туульсын янз бүрийн өгүүлэгдэхүүнийг нэгтгэн авч ашигласан байна.. Тэгвэл “Жаргалын хүссэн Мөнхөө” жүжгийн гол баатар Мөнхөө бол харийн хаанд эзлэгдсэж, нухлагдан дарлагдсан ард олондоо эрх, чөлөө аз жаргал авчран гандаж, өгөршсөн нутаг орноо сэргээхийн төлөө тэмцэж буй болон энэ аз жаргалыг мэдэж буй ганц хүн нь түүний заяаны хань Төгсжаргал байгаа зэрэг нь туульсийн баатрын дүрийг санагдуулна. Жүжгийн зохиолын гол амин сүнс нь зөрчил. Энэ зөрчлийн гол зангилаа нь тэмцэгч хлёр талын аль түрүүлж олж авсан нь хожих, гэхдээ хаана байгааг нь аль аль нь мэдэхгүй шидэт бүрээ бөгөөд, бүрээний төлөө тэмцэлийг идэвхжүүлэн өрнүүлж чадсан нь зохиолын зөрчлыг хурцатган “тууль” биш болгожээ.
    Мөнхөө өмнөх үеийн Буйман баатрын хувцас хэрэглэлийг уламжлан авч байгаагаараа бас туулийн баатрын шинжтэй авч ид шид, хүлэг морины хүчээр бус сайн санаат хүмүүс, хамт олны дэм, өөрийн тэмцэл зоригоороо ялж буй нь баатрын шинэчлэл бөгөөд уг зохиолын жүжиг болохын үндэс болж байна. Мөнхөө Ерэнтэй эмгэний захисанаар Түмэн өвгөнтэй уулзан зөвөлгөө сурагмжийг авч, харин Барс хаанаас ирсэн бэлгийн ёгт утгыг тайлж хулчгар Хүрэл хааныг айлгаж буй зэрэг нь үүнийг гэрчилнэ.
    1954 оноос эхлэн олон жил Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа гарсан “Алиа Тогмид” хэмээх “баньд нарын шог ярианы дагуу” /Ж-57-1/  үйл явдалаа гол цөмөө болгон ардын үлгэрийн олон өгүүлэмжийг ашиглан бичсэн жүжиг орчин цагийн хүүхдийн уран зохиолын анхны бие даасан том жүжиг юм. Жүжиг ардын олон үлгэрт гардаг хурц сэргэлэн ухаантай хүүхдүүдийн дүрийг Тогмидод нэгтгэсэн нь олон салангид зүйлийг нэг дор тэгэхэдээ жүжгийн баатрын дүрээс одоо болж буй мэтээр хүртэх боломжийг үзэгч хүүхдүүдэд олгосон юм. Тогмод дээрх бүх шинжийг ямар нэгэн байдлаар дүрсгүйтэхэд бус харин эсрэг хүчнээ мохооход ашиглаж байгаа нь хүмүүжлийн ач холбогдолтой юм. Тэрвээр лам багшдаа дургүй учраас “хүн шиг хоол хийгээд ир” гэхэд хүний дүрстэй хоол хийх, “Дэн хийгээд ир” гэхэд толгой дээрээ ширээ тавин дэнхиййж ирэх, авга ахын нь ганц морийг булааж авах гэж буй түшмэдтэй ярилцахдаа
-    Хэ цэс онгоц шиг ямар том аягатай хүүхэд вэ?
-    Миний аяга шиг онгоцонд малаа усладаг бол ноёнтон сүргээр олонсон байхдаа
-    За за ах зах хүний өөдөөс олон үг хэлдэггүй юм.
-     Аяганы хэрэгт таг болж байгаа юм, аймгийн хэрэгт яг болно байгаа даа хэмээн хэлэлцэн давж буй байдал “амилсан” бурханыг хагалсан  Шаравыг “амьтай юм бол өөрөө явж байгаад хагарчихсан биз дээ” хэмээн өмөөрөх, “өдөр ойчсон мах авдаггүй” гэсэн лам багшийн үгийг ашиглан зориуд оройн хоолыг нь “унаган” хорлох зэрэг нь цөм ардын үлгэрийн өгүүлэгдэхүүн. Гагцхүү үүнийг нэг дүр шингээн сайтар боловсруулсаж алиа Тогмид хэмээн хүүхдүүдийн дуртай нэгэн шинэ баатрыг буй богосон нь зохигчийн шинэ гавъяа болно.
     Энэ мэтээр ардын аман зохиолыг олон талаар ашиглахын зэрэгцээ энэ үеийн хүүхдийн уран зохиолд тухайн цаг үеийнхээ амьдралыг дүрслэх , сургуулийн сургачдын дунп болж буй үйл явдалаар дамжуулан шинэ хүний дүрийг бүтээх явдал нэгэн чухал зүйл болж байлаа.
     Тухайн цаг үеийн байдал, нийгэмд болж буй онцгой үйл явдалыг тусгасан Д.Сэнгээ “Аюуш” тууж, Ч.Лодойдамба “Малгайт чоно ” өгүүлэг зэрэг нь хэдийгээр хүүхдэд зориулагдаагүй боловч сурагчдын унших бичгүүдэд хэвлэгдпэн тэдний уншлагад орсон бүтээлүүд юм. “Аюуш” тууж бодит үйл явдалыг уран сайхнаар найруулан хүүхэд багачуудадэх орон орд түмнийхээ төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэх эрэлхэг зоригын үлгэр жишээ баатрын дүрийг бүтээсэнээр онцлог юм. Ч.Лодойдамбын “Малгайтай чоно” өгүүллэгт тухайн үедээ адал явдалт хөгжөөнтэй гэмээр үйл явдалыг дүрсэлж, уншигчдыг чоно яахаараа малгайтай болдог билээ гэсэн нэгэн сонин үзэгдэл рүү   анхаарал татсан зохиомж, тус тусын авир төрхөндөө таарсан Аймар. Сүсэгжав, Хэтрүүдорж гэх мэт сонин нэрүүдийг хэргэлсэн зэргээрээ багачуудын сонирхолыг илүү ихээр татдаг.Түүнчлэн зохиолд уламжлалт хүн, морь хоёрын дүрийг шинэ нөхцөлд малчин ардын амьдрал дунд маш эвлэг гарагсан юм. Дамдингийн борлог морь түүнд цаг үргэлж хань,нөхөр мэт дотно туслагч байдлаар дүрслэгдсэн нь үүнийг гэрчилж байна. Борлог морь хүний хэлээр яриагүй, ид шидээр туслаагүй боловч эр чадал, эрмэг хүлгийнхээ шинжээр эзнээ төдийгүй, нутаг усныхнаа баярлуулж тэдний бахарал болж буй нь уг дүрийн бодит шинж, малгайтай чонын үнэн мөнийг олоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь уран сайхны дүрслэл болно.
       П.Хорлоогийн “Хар унага ” өгүүлэгт Гэрэл хүүгийн адуу манаж буй байдал Д.Нацагдоржийн “Адууны манаанд ”–ын Цогт хүүг санагдуулах нь хоёр зохиол ч хоёулаа Монголын малчин багачуудын өвөрмөц сонин амьдралыг гярхай ажиглан урнаар дүрсэлсэнд оршино. Эл өгүүлэгт мөн л морь хүн хоёр хэмээх уламжлалт дүр гарч байна. Гэрэл хүү хар морио унагалахаас эхлэн мэдэж харж маллан ороо хар, хурдан хар  болтол нь эдэлгээ уналгаанд хэрэглэн дасгаж соёолон насанд нь чонын авд унан ид хавыг нь үзэж,их болмогц нь аймгийн наадамд сойж, түрүүлж байна. Энэ бол хүүхэд морь хоёрын маш өвөрмөц сонин харьцаа бөгөөд хүүхэд малдаа дуртай болох, малаа өсгөх ухаан суухын нэгэн шижмийг амьдралын үйл явдлаар өгүүлж иорио хайрлах хүүхдийн сэтгэлээр баатрынхаа дотоод сэтгэхүйг нээж чадсан хэрэг.
    Энэ талаар эл хоёр өгүүллэг уламжлалт дүрийг шинэ нөхцөлд амьдруулсан сонин содон зохиол болсон юм. Гэвч төгсгөлд нь Дамдин борлог морио, Гэрэл хүү хар морио фронтод бэлэглэхээр шийдэж байгаа нь тухайн цаг үеийн бодит үйл явдалын тусгал гэхээсээ бичлэгийн нэг загвар гэж  үзэх нь зөв юм. 1942 онд Ч.Лхамсүрэнгийн бичсэн “Сашка” өгүүлэг дайны гал дунд эр зориг гарган тэмцэн яваа орос хүүгийн дүрийг гаргаж фронтын байдлыг үнэмшилтэйгээр дүрслэн  үзүүлсэнээрээ гадны сэдвээр бичих буюу Монголоос өөр хүүхдийн дүрийг гаргасан эхлэл болсон бөгөөд Ш.Гаадамбын “Бөмбөр бөмбөгнөөс хүчтэй” өгүүллэгт Амеркийн дайчдын эсрэг тэмцэж буй Солонгос багачуудын эрэлхэг цогтой дүрийг бүтээсэн бас нэг содон дүрслэл болов.
    Гучаад оны  хувьсгалын өмнө  дарлагдан зовж явсан хүүхдүүд хувьсгалын ачаар шинэ замд орж буй тухай өгүүлэх нь голлолж байсан бол дөчөөд оны сүүл тавиад оны үед тухайн үеийнхээ хүүхэд багачуудын амьдралыг дүрслэх болж энэ талаар зарим ахиц амжилт олж байлаа. Ингэж үзүүлэхдээ түүхчлэн дүрслэх, харьцуулан жиших үлгэр жишээ болгон товойлгох энгийн өгүүлэх, дотоод сэтгэлийн хувиралыг илчлэх зэрэг янз бүрийн арга хэрэглэж байв.
    Л.Бадарчийн “Хүжийн гал ”/1947/ өгүүллэгт шашны ном сурахас татгалзан, лам багштайгаа тэмцсээр эцэст нь амиа алдаж буй Ундрах хүүгийн бичсэн нэг талаас нь үзвэл тухайн үеийн загвар мөн. Гэвч өгүүлэгийг зохиол болгож буй амин сүнс нь эрдэм ном сурахын төлөө хүжийн галыг өчүүхэн гэрлийг ч болов ашиглаж буй буй Ундрах хүүгийн дүр бөгөөд өнөөгийн сайхан цагтай жишихэд ном сурах боломж урьдын цагт хүжийн гал лугаа адил хомсхон байсныг харуулсан явдал юм. Зохиолын зохиомжоос үзвэл Ундрахад тохиолдсон үйл явдалыг түүний ах өвгөн Түмэн бичиг үсэг сурах дургүй байгаа хоёр залууд ярьж буй нь үүний нэг баталгаа болох бөгөөд цаад утгаараа тухайн цаг үеийнхээ залхуу, ажилгүй залуусыг шүүмжилсэн хандлагатай зохиол болжээ.  Тавиад оны үед Ш.Гаадамбын бичсэн хүүхдийн өгүүлэгүүд /Ш.Гаадамба “Хүүхдийн дунд”  УБ. 1955/  тухайн үеийнхээ нийгэм сургууль, багачуудын өдөр тутамын амьдралд гарч байсан шинэ соргог үзэгдэлүүдийг тусгасанаараа онцлог юм. Тухайлбал хөдөө орно нутагт олон сургууль байгуулагдаж, тэндээс ард олны дунд соёл түгэн, ард олон ч соёлын уурхай болсон сургуулийн газрыг өөдлөн дэгжихэд нь туслан дэмжиж буйг “Соёлын ордон бослоо” , хүүхэд багачуудын дунд нэвтэрч буй шинэ соёл, хамтач хүмүүжлийг “Яагаад тэр вэ ?”, “Ёстой нөхөрлөл”, манай сурагч пионеруудын өөр хоорондоо төдийгүй, гадаад орны зарим багачуудтай найз нөхөд болж буйг “Захидлаар харилцсан нь” бас зэрим хүүхдүүдийн бүтэлгүй явдал доголдол, дутагдалыг, “Алинд нь ч дуртай ” зэрэг өгүүлэгтээ бичжээ.Эдгээр өгүүллэгүүд тухайн цагийн содон гэмээр үйл явдалыг соргог ажиглан, яг л байгаа хэмжээнд нь илүү дутуу зүйлгүйгээр дүрсэлж тэрхүү , шинэ үзэгдэлээс /ахуй/ үүдэн гарах хүүхэд болоод томчуудын сэтгэл санааны хувирал өөрчлөлтийг үнэмшилтэй гаргасан зэргээр тухайн цаг үеийн бусад зохиолуудаас ялгарч байгаа юм.
    Ц.Уламбаярын “Гэрэлт хүү ” /1943/ өгүүллэг үүний жишээ болно. Энэ кинонд тоглосон жүжигчнийг жинхэнэ дайсан хэмээн андуурч их жанжин Сүхбаатар хор өгч алсан эмчтэй учирлаа  хэмээн олзуурхаж, сэргийлэхэд авиачин өгч байгаа найман настай хүүгийн инээдтэй атлаа чухал үйл явдлыг өгүүлжээ. Хүү Сүхбаатрыг алсан хүн лам хүний хувцастай байсан атал европ хувцастай явууд нь баахан эргэлзсэн хэдий ч “хувьсгалын дайснууд зүсээ хувиргадаг” гэсэн багшийн нь түүнд итгэл төрүүлж байгаа нь тухайн цагийн ухуулга, бяцхан хүүгийн дотоод зөрчил хоёрын санамсаргүй тохиолдол болгон гаргасан зэрэгцээгээрээ яах аргагүй хүүхдийн зохиол болж чадсан байна.
    Мөн Д.Цэвэгмэдийн “Сурагч Ганбат ”/1945/ өгүүлэгт гучаад оны зохиолуудын баатар шиг элдэв зовлон зүдгүүр туулалгүйгээр шинэ цагийн шинжлэх ухааны эрдэмийг эзэмшихээр алс баруун хязгаараас эх орныхоо нийслэлд ирж буй Ганбат хүүгийн тухай бичсэн. Зохиолч гол баатраа  Алтайн сүрлэг уулс баян сүрэг , аян зам, хүлэг морь шинэ орчин зэрэгт учир зүйн дэс дараалалтайгаар дотоод сэтгэхүйн хувирал өөрчлөлтийг хурц тодорхой нээж өгч чадан  нь уг өгүүллэгийн гол онцлог нь болно. Ингэхдээ эйэг Зоригт нь хүүгээ эрдэм номын их замд нь үдэхээр хүлэг морио эмээллэж, ”борлог морь нь ижил сүргээ дуудан, алсыг зорьсон Ганбат, эрдэм номыг дуудан, унаган хүлэг нь хазаар даран тэмүүлээд, унасан эзэн нь санаа дүүрэн баяртай байгаагаар алс хол их хэргийг бүтээхээр одож буй туульсийн баатрын дүрийг бодит ахуйд шилжүүлэн  уламжлалт дүрслэлийн аргыг хэрэглсэн бол “Барилгын инженер болоод Багшийн дээд сургуулийн найман давхар байшинг барин” байгаагаар зүүдэлсэн нь залуу хүүгийн ирээдүйн хүслэнг илэрхийлэх сонгодог дүрслэлийн аргыг ашиглажээ.
      Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан” /1952/ өгүүллэг бодит ахуйд нэвтэрч буй шинэ дэвшилт үзэл, түүний эсрэг тэмцэх хуучны үеэ өнгөрөөж буй шинэ дэвшилт  үзэл , түүний эсрэг тэмцэх хуучны үеэ өнгөрөөж буй үзэл хоёрын зөрчлийг нэгэн сургуулийн амьдралыг дүрсэлсэн хүүхэд багачуудын дүрийг гаргасан зэргээрээ хүүхдийн уран зохиол эрх биш холбогдоно. Зохиолын эл тэмцлийн гол дунд хүүхдүүд байгаа нь өвчнийг эдгээхийн тулд мэс засал хийх гэсэн орос эмчийн эсрэг хүүхдүүд “Бид хагалуулахгүй, эндээс зайл” хэмээн хашхиралдаж байхад , эрүүл хүүхдүүд гь гэрээ буулган униа суглаж аваад зугтахыг завдан байгаа нь буруу үзэлт томчуудын ятгалаганд автсан ч өрийн үзэл бодол өөрийн аргаараа тэмэж байгаа үнэмшилтэй дүрслэл болсон юм. Ялангуяа зохиолын нэг баатар Бурантаг хэмээх жаал охин өөрийг нь эхийн сэтгэлээр энэрч эмчлэн эдгээх гэсэн орос эмчийн энэрэнгүй зөөлөн сэтгэлийн эсрэг сэрээ барин дайрч нүүр рүү нь цохиж буй хэсэг өөрийн гэсэн бодолдоо эргэлцээгүй гүн итгэсэн гэнэн атлаа эрмэг монгол охины дүрийг илтгэнэ. Бурантаг бол бусдаас нас , биеэр бага үргэлж нусаа гоожуулан явахын учир ийм нэр авсан гаднаас нь харахад доожоогүй жаал. Гэвч энэ жаал ажил хийж боов олж идэхээр хийд рүү явж байхдаа өөрийг нь дээрэлхэх гэсэн баньд нарын эсрэг хаанаас ийм гарав гэмээр их зориг, хүч гарган тэмцэж, бас үзэл бодлоо хамгаалахын тулд ором эмчийн өөдөөс сэрээ барин тулалдаж байна. Энэ бол гадны ямар ч нөлөөгүй, зохилчийн оролцоогүйгээр өөрөө амилж өөрөө хийсэн ердөө л Бурантагийн шинж төрхийг үнэн мөнөөр нь илчилсэн дүрслэл. Зохиолч энд гадна байдлын  дрслэл нэг зэрэгтэй уламжлалт аргыг хэрэглсэн нь /өнчин ядуу хүүгийн дүр/ илт байгаа бөгөөд ийм доожоогүй охин хэний ч санаагүйг хийж буй нь баатрын өөрийнх нь эцстээ тулсан дотод сэтгэлийн хямрахлын туйл болж байна.  Үлгэрийн баатар голдуу нусаа унжуулсан хүү байдаг бол энд охин болгосон нь санаандгүй хэрэг бас биш бөгөөд дараагийн хэсэгт гэм буруугаа охин хүний сэтгэлээр амархан ухаарч “Лениний охин”-оос уучлалт гуйхын тулд зохиолчын бодож олсон арга гэлтэй. 
Гэвч дөч тавиад оны зохиол бүр ийм байсангүй. Орчин үеийнхээ хүүхэд багачуудын амьдралыг дүрслэхдээ нэг загварт автаж, хэт үлгэр жишээ баатрыг гарагх явдал их байлаа.
Энэ нь “…намын гишүүн надад намын байгууллага ийм хариуцлагатай бөгөөд алдартай даалгавар өгсөн бол би ямар ч гэсэн биелүүлэх л болно.” Гэсэн багшийнхаа үгнээс л хамаг буруугаа ухаарч Жаргал хүү /Ц.Уламбаяр “Мартагдашгүй хичээл”/, ялалтын жил төрсөн Бид-Ялах охин 9-р сарын 1-ний өглөө эртлэн босож хичээлдээ явах гэтэл яг тэр мөчид нь “эцэг Намсрай нь пиг дүүрэн дэвтэр харандаа ачсан машин жолоодоод” өнөө шөнийн дотор энэ ачаагаа буулгавал хоёр дахь жил буюу 1949 оныхоо тээвэрлэх төлөвлгөөт үүргээ гүйцэтгэж чадах болно.”  хэмээн бодож явахад ээж нь үйлдвэрт мөн л төлөвлгөө биелүүлэхээр шөнийн ээлжинд шамдан, ах нь Налайх хот хоёрын хооронд төмөр замаар нүүрс ачсан бух тэрэг жолоодон яваа тул нэгэн гэрийнхэн бүгд ажил хөдөлмөртөө шамдан эзгүй хонож, охиноо ч сургуульд нь хүргэж өгөх хүнгүй болж байгаа, /Ц.Уламбаяр ” Нэгний өглөө” / багш настангуудын үгийг бараг л нэг сонсонгуутаа ухаарч дутагдалаа засаж олон нөхдөө хошуучилсан Насан хүү, /М.Чимэд ”Насанхүү”/ зэрэг дүр,дүр дүрслэлээс аяндаа харагдаж байгаа юм.
Дөч, тавиад оны үед ерийн хүүхдийн үерхэл нөхөрлийг тусгасан Ш.Нацагдоржийн “Сувд, Эрдэнэ хоёр” /1947/ хүүхдийн дутагдалыг өөрөөр нь бодуул ойлгуулах чиглэлтэй Б.Дэмчигдоржийн /Доголон нулимастай инээд/ хүүхдийг  хөдөлмөрт дуртай болгохын үүднээс зорьсон хэргээ бүтээхийн төлөө уйгагүй шургуу зүтгэсэн Төмөр хүүгийн дүрийг гаргасан Д.Намдагийн “Алим” / 1952/ зэрэг төрөл зүйл, дүрслэл, дүрийн боловсруулалтын хувьд сонин шинэ зохиолууд гарч байсан нь хүүхдийн зохиолын хөгжил, шинэчлэлтэд зохих хувь нэмрээ оруулсан юм.
1950-иад оны дундуур Д.Содномдорж, Л.Түдэв нэр хүүхдэд зориулан зохил бичиж эхэлсэн нь бие даасан хүүхдийн зохиолчид буй болохын эхлэл байлаа. Д.Содномдорж бол хүүхдийн зохиолыг дагнан нэрд гарч ирсэн хүн болох тул түүний уран бүтээл монголын хүүхдийн уран зохиолын түүхнээ онцгой байр эзлэх учиртай. Энэ хэсэгт бид түүний 1950-иад оны үеийн уран бүтээлийн тухай авч үзэж болно. 1953 онд “Энх” хэмээх шүлгийн бяцхан ном хэвлүүсэн нь түүний уран бүтээлийн эхлэл болж, тавиад оны үед тэрвээр их төлөвшүлэг, дууны үг, нэлээд бэсрэг найраглал бичжээ.
Шүлэг болон дууны үг нь энхтайван, найрамдал, үерхэл, нөхөрлөл, эх орон, нам засаг,ажил хөдөлмөр , хүмүүжлийн зэрэг нийлээд өргөн сэдвийг хамарч байна . Энхтайван, найрамдал, нам засгийн сэдэвт шүлгүүд нь
Содхон улаан бүчийг
Тодхон соёмбот тэмдэгийг
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats