Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монголын хүүхдийн уран зохиолын уламжлал

Аман зохиол нь Монгол сурган хүмүүжүүлэх зүйн нарийн тогтолцооны нэг хэсэг бөгөөд дээр өгүүлсэн аман зохиолын төрлүүд нь хүүхдэд мэдлэг, хүмүүжил олгохын зэрэгцээ тэдний оюун ухаан, бодох, зохиох сэтгэхүйн чадварыг хөгжүүлдэг байна.
Үүний нэгэн тодорхой жишээ бол хүүхдийн аман зохиол болно. Энэ нь өдөр тутмын ажил амьдрал, байгаль ертөнцийн элдэв үзэгдэл хийгээд тоглоом наадамтайгаа уялдуулан хүүхдүүд өөрсдөө зохиосон үг хэллэгүүд юм. Хүүхэд ийнхүү зохиож сурахад нийт аман зохиол, ялангуяа томчуудаас хүүхдэд зориулсан аман зохиолын төрлүүд ихээхэн нөлөө үзүүлдэг байна.
Монголын хүүхдийн аман зохиолын талаар академич П.Хорлоо (Х--104-42) Б.Ренчин (Р-89-68), Х.Сампилдэндэв (С-90-1), Д.Цэрэнсодном (Ц-118-115), доктор Ш.Гаадамба (Г-10-71), дэд доктор Х.Лувсанбалдан (Л-44-2), Ц.Өлзийхутаг (Ө-88-6), Г.Эрдэнэ–Очир (Э-124-12), Ц.Мөнх (М-102-61), Г.Ренчинсамбуу (Д-51-118), Б.Содном (С-94-73), Ю.Санжаагончиг (С-192-1), Өвөрмонголын судлаач Ш.Буянтогтох, Ван-Жин-Хуа (Б-6-1), нарын хүн судалж, ном товхимол өгүүлэл зэргийг нийтлүүлжээ.
Эдгээр нөхдийн зарим нь хүүхдийн аман зохиолыг бүхэлд нь авч үзэж, ангилах, дүгнэх оролдлого хийсэн ба зарим нь тодорхой төрлүүдийн талаар өгүүлсэн байна. Эдгээрийн дотроос нэлээд дорвитой нь академич П.Хорлоо, Х.Сампилдэндэв нарын бүтээл болно. Эрдэмтэдийн давын өмнө хийсэн зүйл нь хүүхдийн аман зохиолыг ангилах тухай асуудал бөгөөд энэ талаар П.Хорлоо тодорхой санал дэвшүүлж, Х.Сампилдэндэв, Ш.Буянтогтох, ВанЖин-Хуа нар зүйчилсэн ангиллын дагуу тайлбарлах ба эмхэтгэсэн байна.Мөн Орос ардын хүүхдийн аман зохиолыг О.И.Капица, П.В.Шейн нар төрөл зүйлээр хувааж ангилсан нь бий. (К-38-1). Энэ бүхнийг үндэслэн Монгол ардын хүүхдийн аман зохиолыг бид дор дурьдсан байдлаар ангилан авч үзэв. Үүнд:
1.    Хүүхдэд зориулсан аман зохиол
-    Бүүвэйн дуу
-    Хэл зүгшрүүлэх
-    Амьсгаа задлах үг
-    Жороо үг
2.    Хүүхдүүд зохиосон аман зохиол
а. Тоглоом наадмтай холбогдсон үг хэллэг
-    Хөдөлгөөнт тоглоомын үг хэллэг
-    Хурууны тоглоомын үг хэллэг
б. Ахуй амьдралтай холбогдсон үг хэллэг
-    Хандах үг
-    Дайралцаан
-    Мэтгэлцээн гэж ерөнхийд нь ангилж болмоор байна. Ийнхүү
ангилахдаа бид эдгээр зүйлсийн тухайд судлаачдын урьд өмнө нь  ангилан хуваасан байдал, ард түмний дунд ямар төрөл, зүйлийг юу гэж нэрлэж заншсан зэргийг харьцуулан авч үзсэн ба зарим зүйлийг дотор нь бүр жижиглэн ангилснаа хойно өгүүлэх болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats