Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хэл зүгшрүүлэх үг

“Бүүвэйн дуу“ ерөнхийдөө нялх, балчир хүүхдэд зориулагддаг бол “Хэл зүгшрүүлэх үг“ буюу түргэн хэллэг нь хэлд орж буй үеэс нь эхлээд хүүхдийг зөв цэвэр дууддаг, ярьдаг болгоход зориулагдсан байх юм. Ерөөс Монголчууд хүүхдийнхээ хэлний хөгжилд ихээхэн анхаарал тавьж байсны баримт нь “билүү чулуу” гэсэн үгийг анх хэлүүлж сургадаг байсан заншлаас харагдаж байна. Энэ нь хутга, хайч зэргийг хурцалдаг билүү чулуугаар хүүхдийнхээ хэлийг “хурцлах“ гэсэн зөн билгийн чанартай заншил болно. Судлаачдын үзсэнээр хэл зүгшрүүлэх үг Монгол хэлний хэлэхэд хамгийн төвөгтэй агаад бага насны хүүхэд барагтай л бол сольж хэлчих гээд байдаг “р”,”л”мөн эхнээс нь зөв дуудуулж сургахгүй бол бөөрөнхий хэлтэй болчихож болзошгүй “б”,”м”т гэх уруулын авианд тулгуурлан нэг хэсэг нь зохиогдсон байна. Тухайлбал:
“Арван таван тарган тарлан харлаг сарлагийн таргийг тараг гэж эс уугаад ямар арван таван тарган харлаг сарлагийн таргийг тараг гэж уух юм бэ?“ гэсэн хэллэгт бараг үг болгонд нь р, л авиа орж байна. үүний учир нь “р” бол хэлэхэд нэлээд төвөгтэй чичрэх гийгүүлэгч авиа бөгөөд хэл, тагнайн хажуулан шүргэх “л” авиатай нэг үгэнд хамт орохдоо ондоошин хувирах нь олонтойн учирт байна.
Тэгвэл:
“ Манай хааны мянган мөнгөн бөмбөгийг яасан сайхан мянган мөнгөн бөмбөг биш гээд өөр хэний хааны мянган мөнгөн бөмбөгийг яасан сайхан мянган мөнгөн бөмбөг гэх вэ? гэсэн хэллэг б,м авиаг олон оруулсан явдал  энэ хоёр авиа бичин- мичин , бацаг-мацаг гэх зэргээр сэлгэдэг, , энэ нь үгийн дунд нилбусун, нилмусун, хабар- хамар гэх зэргээр бичгийн хэлэнд байдаг эцэст орсон авиа “н“ дараачийн үе буюу үгийн эхэнд орсон “б” авианы нөлөөгөөр “м” авиагаар дуудагдах тохиолдол байдаг зэргээс шалтгаалж байна. Ард түмэн амьдралынхаа туршлагын явц дунд хэлний ийм нарийн төвөгтэй үзэгдлийг ажиглаж мэдсэн нь бахархалтай.
“үүнээс гадна хэлний үзүүрийн буюу уруулын гийгүүлэгч, хэлний хойгуур, урдуур өгүүлэгдэх эгшиг, гийгүүлэгчийг салаавчлан оруулж авиа зохицлын нэлээд төвөгтэй үгсийг дахин давтан хэлэхэд  зориулж “Мухар мунаг, тэнэг, хув, хар, хөх ухна”, хэлэх үед өгүүлэх эрхтний янз бүрийн байрлал огцом солигдохуйц маягаар зохион журамласан (С-90-122)
“Их бух бага мухар нухуур эвэртэй,
Бага бух их мухар нухуур эвэртэй “
“хэлэхэд төвөгтэй авиаг төдийгүй үгсийг“ (С-135-23) нийлүүлсэн ”Чи надаар гансаа углуурагдуулбал углуурагдуул, эс углуургадуулвал эс углуурагдуул“ гэх зэргийн хэллэгүүд байдаг. Эдгээр хэллэгийг хүүхдээр хэлүүлэх дүрэм журам бас байна. Энэ нь эхлээд “Хүрэл илүүр“ гэх мэт цөөн (хоёр) үгийг хэлүүлж, түүнийгээ олон дахин давтуулж сургасны дараа “хүрэл илүүр, болор соруул“ гэж дахин хоёр үг нэмэх буюу
    “Орсон бороонд
    Норсон бор морь
    Олмоороо
    Олойртоно“
гэх зэргээр хэмжээг нь ихэсгэн үгийн тоог нэмдэг нэг зарчим байна. Энэ нь хүүхдийн насны байдалд тохируулан өсөх хэрээр нь үгийн тоог нэмэх ажээ.
Түүнчлэн зарим авиаг нь солиод хазгай буруу хэлчихвэл уг үгийн маягаар зохиогдсон хэллэгүүд байна.
Жишээ нь :
“ Аавын алаг бяруу ар дээр гараад
Араа ч долооно, далаа ч долооно”, “нойтон бөөн эсгий “
гэх мэт.
 Энэ бол хүүхдйг зөв хэлүүлж сургахад зориулсан хэл зүгшрүүлэх үгийг бүрэн зөв хэлүүлж  бүрэн зөв эзэмдүүлэхэд  чиглэгдсэн хатуу зарчим бөгөөд марзагнах санааны үүднээс бус харин тухайн авиаг хазгай хэлбэл сонсогч хүмүүсийн элэг доог болж, тэр хүний буруу хазгай гэмийг засах сонгдог арга гэлтэй.
Түүнчлэн хэл зүгшрүүлэх үгс нь зөвхөн хэлүүлж сургах зорилготой төдийгүй, бас
“Нарийн суран гөлгөр гөлчгөр олом морийг олойртуулхаас , бүдүүн суран гөлгөр гөлчгөр олом морийг олойртуулахгүй”, “Гараар галыг барихгүй, гал гар халаана” гэх зэрэг сургах, танин мэдүүлэхийн давхар нөлөөтэй байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats