Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Амьсгаа задлах үг

үүнийг судлаачид “ амьсгал уртасгах үг “(С-90-28) “амьсгал уртадгах үг” (Б-6-63)гэх зэргээр бага зэрэг зөрүүтэй нэрлэсэн байх боловч ерөнхийдөө хүний амьсгалын эрхтний ажиллагааг сайжруулах замаар үгийг хурц тод хэлүүлж сургах, үг бүхнийг зөв тод хэлж амьсгалаа зөв хуваарилан түгдрэлгүй ярих зэргээр бага насны хүүхдийг зөв сайхан яриулахад зориулагдсан тухай санал нэгтэй дүгнэжээ. үгийг зөв дуудах гэдэг нэг хэрэг харин тэрхүү үгсийг өгүүлбэрт оруулахдаа ээрч, мааралгүй тод сайхан ярих гэдэг бол ярианы соёлын чухал зүйлийн нэгэн мөн. Амьсгаа задлах үг бол чухам үүнд зориулагдсан тусгай хэллэг болно.
Үүний гол зарчим нь нэг амьсгаанд багтаан олон үгийг хэлүүлэх явдал юм. Монгол нутагт ихээхэн дэлгэрсэн ийм хэллэг бол “ Хорин таван хул тоолох “, “ Гучин хоёр цагаан лонх тоолох “ болно. Харин Өвөр монголд хэвлэгдсэн Ш. Буянтогтох нарын “Монгол хүүхдийн аман зохиолын чуулган” номд “Есөн мөнгөн бөмбөг” гэсэн нэг хэллэгийг оруулсан байна . Энэ нь манай зарим судлаачид ч амьсгаа задлах үгийг түргэн хэллэгийн нэг төрөл болгон авч үзэж байсантай холбоотой болов уу ?
Энэ хоёрын аль аль нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх зорилготой боловч дотроо нэг үгийг зөв хэлүүлэх, нөгөө нь өгүүлбэрийг сайхан яриулах нарийн ялгаатай байна.
Хорин таван хул болн гучин хоёр цагаан лонхын бүтэц, хэлүүлэх журмыг ажиглан үзвэл насны зааг ялгаатай байсан шиг харагдана.
Үг болон авианы тооны хувьд гучин хоёр цагаан лонхын бүтэц, хэлүүлэх журмыг ажиглан үзвэл насны зааг ялгаатай байсан шиг харагдана.
Үг болон авианы тооны хувьд гучин хоёр цагаан лонх арай илүү (1 үг, 7 авиагаар) байгаагийн дээр эдгээрийг шууд л нэг амьсгаанд багтаагаад хэлчихдэггүй, өмнө нь хэлдэг үгтэй, түүнийгээ хул буюу лонхтойгоо хамт нэг амьсгаанд багтаадаг нарийн дүрэм, журамтай юм.
Жишээлбэл: “Хорин таван хул“ тоолоход:
Яа яа хул
Ясан хул
Ян ян хул
Яндан хул
Дэ дэ хул
Дэрсэн хул
Тон тон  хул
Тосон хул
Бөөн бөн хул
Бөөрөнхий хул
Гон гон хул
Гурвалжин хул
Сайн эрийн хорин таван хул
Сайхан тоолбол гучин таван хул
Муу эрийн арван таван хул
Муухай тоолбол таван худ
 Адгийн эрийн
Арван хул
Арайхийх тоолбол
Нэг хул
За би нэг сайн эр болъё
Хорин таван хулыг
Нэг амьсгаагаар тоолъё 
гэсэн үгсийг хэлдэг бол гучин хоёр цагаан лонхыг тоолоход:
    Хоолой гэж хонх
    Ходоод гэж лонх
    Тэсгэлгүй хоёул
    Тэсэх модны тооно
За сайн эр болъё
Гучин хоёр цагаан лонхыг
Нэг амьсгалаар тоолъё
гэж  хэлдэг байна. Энэ нь нэг амьсгаанд багтах үгийн бүтэц, тоог олон болгохын дээр хэлэх дүрэм журамтай болгож, бас ч хэлж буй этгээд өөрийгөө жинхэнэ “сайн эр” , эр хүн мөн, эсэхийг тэнсэн сорьж буй шалгуурын маягтай байгаа нь хөгжөөнтэй, уран сайхантай болгосон хэрэг юм.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats