Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дайралцаан

Энэ бол хүүхдийн аман зохиолын нэлээд нарийн боловсорсон, амьдралын тушлага харьцангуй суусан ахлах насны хүүхдүүдэд зориулагдсан төрөл юм.
Дайралцааны онцлог нь хоёр хотын хүүхдүүд талцан хэн нэг уран цэцэн үгтэйгээ хоёр талааасаа шилж олоод маргалдуулдаг журамтай байна. Энэ төрөл Дарьгангачууд өвөрлөгдийн дунд нэлээд тархаж ,төв халх, Ойрдод төдийлөн дэлгэрээгүй бололтой. Маргаан нь шүлгээр байх тул хүүхдийг шүлэг хэлүүлж сургах уран хэллэгий нь хөгжүүлж ардын яруу найрагт сургах ач холбогдолтой төрөл юм.
Судлаач Ш.Буянтогтох, Ван Жин – Хуа нар хүүхдийн аман зохиолын эмхэтгэлдээ дайралцааныг
- Задгай
- Битүү
- Энгийн дайралцаа холбоо гэж гурав ангилан оруулсан авч тайлбар, тодорхойлолт хийсэнгүйн дээр холбоо шүлгүүдийг ажиглаж үзвэл өөр хоорондоо нэг их ялгарах зүйл үгүй байна. Иймээс энэ нутгийн ардын дунд хэрэглэж хэвшсэн нэр томьёонд тулгуурласан болов уу ? гэж үзлээ.
Харин энэ төрлийг судалсан академич П.Хорлоо ”шүлэг хэлүүлж сургах аман зохиолын сургууль” (Х-104-50), академич Д.Цэрэнсодном “түргэн сэтгэх дадлагыг буй болгох сайн талтай” (Ц-118-115), Х.Сампилдэндэв “хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар, шүлэглэх авъяасаа сорилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг” (С-90- 40) гэх зэргээр тодорхойлжээ. “Дайрлцааны шүлэг нь зохиомжийн хувьд эхлээл, өрнөл, төгсгөл бүхий хэсгүүдтэй“ (С-90-41)
    Эхлэхдээ   
Зээ хүү минь тиймүү дээ
Дайралцвал дайралцъя
Дайлан, хөөргөө тавилцъя
Хэлэлцвэл хэлэлцье
Хэт хутгаа тавилцъя
гэх зэргээр зорилго, маргалдах чиглэлээ тогтоох зэрэг аяс зэрэг бүхий үгтэй байдаг. Дараа нь:
“ Зурмантааны нүхэнд нь
Зургаан салаа байна уу даа
Зулзаган чиний цээжинд нь
Зургаан шүлэг байна уу даа
гэх зэрэг бие биеэ өдөөсөн үгийг хэлээд
Арван тавны сарыг
Ар дээр гартал хэлэлцэе
Адуу үхэр хоёрын
Бэлчээрт гартал хэлэлцэе
гэх зэргээ хэдий хүртэл хэлэлцсэн ч хэн хэндээ автахгүй гэсэн санаагаа илэрхийлдэг. Ер нь ийнхүү хор шараа маажсан үг
Гүү морийг унаад
Гүвээ давж чадна уу даа
Гүзээн толгойлж  ирээд
Надтай хэлэлцэж чадна уу даа
гэх зэргээр олон ордог нь аль болохоор илүү хурц оновчтой үг хэллэгийг бие биенээсээ гаргуулах цаад зорилтыг нь харуулж байна.
Цааш нь дайралцаанд тодорхой нэг зүйлд хандсан байдлаар
    Тал талын чулуун дээр
    Тамга дараад хэлэлцье
    Тан улсаас авхуулаад
Түүх татаад хэлэлцье
Гол голын чулуун дээр
Гоош наагаад хэлэлцье
Гурван улсаас авахуулаад
Түүх татаад хэлэлцье
гэх зэргээр ахуйн орчноосоо халин эрдэм мэдлэгээ сорилцох шинжтэй болдог зэрэг нь ихээхэн өргөн хүрээнд цэц булаалдан дайралцаж, бие биенээ сорьдгийг харуулж байна. Тэгээд ч гэр орон, хот мал, орчин тойрноосоо эхлээд ах дүү, амраг садан, аав ээжээ хүртэл оруулан улмаар эрдэм мэдлэгээ сорилцож
    Хорин төвны сарыг
    Хойт дээр гартал хэлэлцье
    Хонь ямаа хоёрыг
    Бэлчээрт гартал хэлэлцье
гэж төгсгөдөг нь нэгэн шөнө хэлэлцээд үл барах тул дараагийн өдөр үргэлжүүлэн маргах гэсэн санааг илтгэсэн байна. үүгээрээ дайралцаан нь цааш нэмэгдэн хөгжиж байх боломжтойн дээр хүүхдийн сэтгэх, урлах чадварыг хөгжүүлэх юм. Дайралцааны хувилбаруудын үг хэллэг өөр хоорондоо зөрөөтэй байх нь маргах, дайралцах бүрд бие биеэсээ давахын тулд шинээр бадаг, мөр нэмж байдгаас болсон хэрэг  юм.
Тиймээс энэ төрлийг орчин үедээ тохируулан бүтээлчээр баяжуулаад наадам тэмцээн зохиох, телевизийн нэвтрүүлэгт  ашиглах зэрэг бүрэн боломжтой.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats