Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын судлал шүүмжийн тойм” номын тухай
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Д.Оюунбадрахын


Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Уран зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Оюунбадрах багшийн зохиол бүтээлийг Өвөр Монголын эрдэмтэд бид сайн мэддэг бөгөөд их хүндэтгэж байдаг юм.
Ялангуяа түүний монголын хүүхдийн уран зохиолын шинжилгээ судалгааны олон бүтээл нь бидний ажилд чиг баримжаа болж байдаг тул бид талархаж байдаг.
Д.Оюунбадрах багшийн “Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын судлал шүүмжийн тойм” ном 2006 онд хэвлэгдснийг бид уншиж судаллаа.
Монголын уран зохиолын түүхийн олон бүтээл байдаг боловч хүүхдийн уран зохиолын судлал шүүмжийг нэгтгэсэн ийм бүтээл байдаггүй тул анхдагч судалгаа болжээ.
Энэ номноос Өвөр Монголын эрдэмтэд бид монголын хүүхдийн уран зохиолын судлалын хөгжилт ололтыг сайхан мэдлээ.
Монгол улсад хүүхдийн уран зохиолыг судалдаг ямар эрдэмтэд байдаг тэдний бүтээлийн чанар, чиг хандлага, ололт дүгнэлтийг энэ номд бүрэн багтаасан  байна.
Бараг ная шахам жилийн хугацаанд монголын хүүхдийн уран зохиол яаж хөгжсөн, судалгааны ямар бүтээл хэвлэгдснийг ном зүйд хийж өгсөн нь судлан суралцах хүмүүст арга зүй иш баримт болжээ.
Манай эрдэмтэд ч ийм үлгэр жишээгээр судалгаа хийх, монголын уран зохиолыг заахад сайхан боломж олгож байна.
Эцэст тэмдэглэн хэлэхэд энэ номыг Өвөр Монголд сургалтын эх хэрэглэгдэхүүн болгон хичээлээр үзээд зогсохгүй судлагчид гарын авлага болгон хэрэглэнэ гэж бид санал нэгтэй үзэж байна.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн
Судлах Газрын дарга, доктор профессор Жагар

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats