Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын товч түүх” номын тухай
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Д.Оюунбадрахын “Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын товч түүх” номын тухай

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Уран зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор Д.Оюунбадрах багш бол Өвөр Монголын эрдэмтэд бидний сайн анд, нэрт эрдэмтэн билээ.
Түүний монголын хүүхдийн уран зохиолын талаарх олон сайн бүтээлийг бид мэддэг бөгөөд талархан уншдаг.
Д.Оюунбадрах багшийн “Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын товч түүх” ном ( 2005) номыг бид сайтар уншиж судлан танилцлаа.
Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын түүхийн ийм бүтээл гарсан нь Монгол Улсад төдийгүй монгол хэлтэн, монгол туургатны дунд анхны томоохон суурь, нэг сэдэвт бүтээл, анхдагч судалгаа болжээ гэхэд маргах хүн гарахгүй буй заа.
Энэ номноос бид монголын хүүхдийн уран зохиолын түүх, судлал, хөгжилт ололтыг бүрэн сайхан мэдэж бахархлаа.
Монгол улсын хүүхдийн уран зохиолыг түүхийг он цагийн дарааллаар нэгтгэн судалж, бүрэн багтаасан  нь талархууштай байна.
Ная шахам жилийн хугацаан дахь монголын хүүхдийн уран зохиолын түүхийг уншсан хүн бахдан, омогшиж, монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжилдэг их туршлагыг энэ номноос мэдэж болох тул судлан суралцах сурагч, магистр, докторын ажлыг упирдан жолоодоход хүмүүст ч арга зүй болжээ.
Манай эрдэмтэд ч монголын хүүхдийн уран зохиолыг заахад сайхан баялаг материалтай боллоо.
Энэ номыг Өвөр Монголд хичээлээр үзэж, гарын авлага болгон хэрэглэвэл нэн сайн гэж би хувьдаа үзэж байна. 

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн багш, Зан үйл, аман зохиол судлах газрын дарга,
Өвөр Монголын Аман зохиол судлалын холбооны дэд ерөнхийлөгч, доктор, профессор Очи


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats