Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Д.Оюунбадрахын намтар
2011/01/31

МУБИС-ийн Уран зохиолын тэнхимийн эрхлэгч


1.    Боржигон овогт Д.Оюунбадрах
2.    Төв аймгийн Зуунмод сумын төвд 1946 оны 4 сарын 16-нд төрсөн
3.    Уран зохиол, монгол хэлний багш, хүүхдийн уран зохиол судлаач
4.    1964 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1969 онд МУИС, 1989 онд МУИС-ийн аспирантурыг төгссөн.
5.    1989 онд “Монголын хүүхдийн уран зохиолын дүр” сэдвээр Хэлбичгийн ухааны дэд эрдэмтэн, 1998 онд “Монголын хүүхдийн уран зохиолын уламжлал, шинэчлэл” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэргийг ШУА-ийн Хэл, уран зохиолоор эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаалсан. 1991 онд доцент цол хүртсэн. УБИС-ийн тэргүүлэх профессор
6.     1975 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2000 онд Алтангадас одонгоор шагнагдсан, 1997 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн. Ардын Боловсролын болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
7.    Монголын хүүхдийн уран зохиолыг судалдаг. Монголын хүүхдийн уран зохиолыг Монгол ардын аман болоод бичгийн зохиолын уламжлал, орчин үеийн шинэчлэлийн харьцаанд авч үзэн 10 гаруй өгүүлэл хэвлүүлсэн.
Үүнд:
а. Монголчууд ардын аман зохиолоор үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж ирсэн, аман зохиолын ямар, ямар төрлийг хэрхэн яаж ашиглаж ирсэн уламжлалыг тогтоох зорилгын үүднээс 10 гаруй өгүүлэл хэвлүүлэн мөн хэмжээний илтгэл боловсруулж 2 ном тусгай бүлэг болгон оруулсан. Үүний үр дүнд хүүхдэд холбогдох аман зохиолын төрлүүдийг
-    Аман зохиолын уламжлалт төрөл зүйлүүд
-    Хүүхдийн аман зохиолын төрөл зүйлүүд гэсэн үндсэн хоёр хэсэгт
хуваан үйл явдал дүрээр нөлөөлөхүйн чиглэл бүхий аман зохиол, хүүхдэд зориулсан аман зохиол гэх зэргээр ангилан тус бүрийн онцлогийг тодорхойлсон болно.
    б. Хүүхдэд зориулсан аман зохиол бичгийн зохиолдоо хэрхэн нөлөөлсөн бичгийн зохиолыг хүүхдийн хүмүүжил боловсролд хэрхэн ашиглаж ирсэн уламжлалыг тогтоон сургаалын зохиолыг хүүхдэд зориулсан уран зохиолын бие даасан төрөл мөн гэсэн санал дэвшүүлж, эртний уран зохиолын дурсгалт бичгүүдийг орчин үед хүүхдэд зориулж хэрхэн ашиглах боломж зарчмуудыг тодорхойлов.
    в. Орчин үеийн хүүхдийн уран зохиолын тоймыг арав арван жилийн оны багцаагаар гаргаж, хөгжлийн уламжлалт шинэчлэлийн харьцааг тогтоон үе үеийн туурвил зүйн онцлогийг тодорхойлон гол төлөөлөгчдийн бүтээлүүдэд задлан шинжилгээ хийв. Энэ бүхний үр дүнд “Монголын хүүхдийн уран зохиол” их дээд сургуулийн сурах бичиг болон нэг сэдэвт зохиол гурвыг хэвлүүлсэн.
8. “Монголын хүүхдэд зориулсан яруу найраг”, “Пионерийн дууны тухайд” зэрэг өгүүлэлд ЗХУ-ын /хуучин нэрээр/ сэтгүүлүүдэд орос хэлээр, “Гүнсэнноровын Монгол утгын сургах бичгийн тухайд өгүүлэл БНСУ-д, хүүхдийн аман зохиолын тухай өгүүллүүд БНХАУ-д тус тус хэвлэгдсэн.


     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats